Хурлын танхим нь 300 хүн хүлээн авах хүчин чадалтай бөгөөд үйл ажиллагааны зорилго, төрлөөс хамаарч дотроо 3-4 жижиг заал болгон хуваагдах боломжтой. Монгол Улсад зохион байгуулагдсан 11 дэх удаагийн АСЕМ-ийн ажлын хэсгийн уулзалтыг зохион байгуулж байсан бөгөөд хамгийн сүүлийн үеийн орчуулгын тоног төхөөрөмж, бусад шаардлагатай төхөөрөмжүүдээр бүрэн тоноглогдсон.